Салбар зөвлөлийн ажил үйлсээс…

0
1227

МБОИЗ-ийн Говь-Алтай аймаг дахь салбарын Тэргүүлэгч Ч.Зоригт:

-Манайх аймгийнхаа “Хүнс, ХАА-н ассоциац”ТББ-тай хамтран бичил уурхай эрхлэгч иргэдээр байгаль орчинд ээлтэй, нөхөн сэргээлт хийлгэж байна. Олон наст, сохоовор зэрэг ургамал тарьж байна.

Ер нь бид гишүүдийнхээ санаачлага, оролцоогоор ажлаа хийдэг. Цэцэрлэг, сургуулиас эхлээд байгууллагуудтай хамтарч “Эко ажлын байр” сургалт явуулж, байгаль орчинд ээлтэй хөдөлгөөн өрнүүлсэн ажлуудыг хийдэг. Цаашид анхаарахад Иргэний зөвлөлийнхөө бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ажилтнуудаа урамшуулах, техник хэрэгслээр хангах, бусад ТББ-уудтай хамтарч ажиллах, гадаад, дотоодод хурал зөвлөгөөнд явах зэрэгт зардал гардаг учир санхүүгийн жаахан дэмжлэг туслалцаа хэрэгтэй байдаг.